Нүүр хуудас >> Сургалт семинар

Сургалтын байгууллага

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ ТББ

Утас: 311820
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 14-р байр, 4 тоот

МӨНГӨНИЙ ХАМГИЙН ЗӨВ ҮНЭ ЦЭНИЙН ШИЙДЭЛ 
BEST VALUE SOLUTION FOR MONEY

Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв нь Санхүү Эдийн Засгийн Яам (хуучнаар)-ны дэмжлэгтэйгээр 2004 оны 8 дугаар сард байгуулагдсан.

Зорилго

Татвар төлөгчдийн хөрөнгө болон нийтийн баялгийг хуваарилах, зарцуулах үйл ажиллагаанд үр ашиг, ил тод байдал, шударга өрсөлдөөн, хариуцлага хүлээх зарчмыг хангасан тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшинг нэмэгдүүлэх, нийгмийг авилгалаас ангижруулахад хувь нэмэр оруулах.

Үндсэн үйл ажиллагаа
 
Төв нь Монгол улсын худалдан авах ажиллагааны тогтолцоо, холбогдох бусад үйл ажиллагаа, тухайлбал төсөл, инженерийн тооцоо, гүйцэтгэгч сонгох ажиллагаа, гэрээний төлөвлөлт, удирдлага, хяналт зохицуулалт /цаашид худалдан авах ажиллагаа гэнэ/-ын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд, олон нийт болон сонирхогч бүх талуудад туслах, хамтран ажиллах зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  Үүнд:

 Судалгаа

-       Монгол улсын худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, журам зааврыг олон улсын дэвшилтэт практик, хөгжлийн ижил төстэй орнуудтай харьцуулсан судалгаа хийх

-       Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, журам зааврын хэрэгжилтэд судалгаа, шинжилгээ хийх

-       Улсын салбарын худалдан авах ажиллагаатай холбогдсон санал асуулга явуулах

-       Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

-       Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, журам зааврыг боловсронгуй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг санал боловсруулах, шинээр санаачлах, хэлэлцүүлэх, засгийн газарт уламжлах

СургалтСургалт

-       Монгол улс болон бусад орон, олон улсын байгууллагын худалдан авах ажиллагааны онол, практик, аргазүйн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулах.

-       Худалдан авах ажиллагаанд оролцогч талууд болон олон нийтийг хамарсан ярилцлага, семинар зохион байгуулах 

Сурталчилгаа

-       Үр ашиг, ил тод байх, шударга өрсөлдөөний зарчмыг хангасан бөгөөд эргэж хариуцлага тооцдог худалдан авах ажиллагааны зөв тогтолцоог хөгжүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилах

-       Худалдан авах ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, мэдээллийг олон нийтэд хүргэх, мэргэжлийн зааварчилгаа, аргачлал, зөвлөмж болон гарын авлага, ном сурах бичиг боловсруулж түгээх

Зөвлөгөө 

-       Худалдан авах ажиллагаатай холбогдсон асуудлаар сонирхсон байгууллага, хувь хүмүүст мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх

-       Худалдан авах ажиллагаанд оролцогч талууд, бусад этгээдэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлэх

Төсөл

-       Худалдан авах ажиллагааны чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

-       Худалдан авах ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, бусад сонирхсон этгээдтэй гэрээгээр хамтран ажиллах

-       Худалдан авах ажиллагааны үндэсний мэргэжилтэн, багш, боловсон хүчин бэлтгэхэд дотоодын болон олон улсын боловсролын байгууллага, бусад этгээдтэй хамтран ажиллах

-       Төвийн зорилгыг хангахад чиглэсэн бусад үйл ажиллагаа явуулах

Худалдан авагч ажиллагааны сургагч багш нар
 
-       Худалдан авах ажиллагааны үндэсний мэргэжилтэн, багш, боловсон хүчин бэлтгэх, улсын хэмжээнд мэдээлэл, мэдлэг, туршлагыг дэлгэрүүлэх сүлжээг бий болгон хөгжүүлэх зорилгоор тус клубын багш нарын хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх

-       Клубын багш нарт худалдан авах ажиллагааны сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсронгуй болгох, төрөлжсөн болон хамтарсан сургалтуудыг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх

-       Сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлж, ололт туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сургалтын явцыг зохицуулах, дэмжих, бодлогын чанартай аливаа асуудлаар санал дүгнэлт боловсруулах, судалгаа хийх зэрэг болон бусад үйл ажиллагааг явуулах зэрэг болно.

Бидний үзүүлэх үйлчилгээ

Захиалагч нарт

Сургалт

- ХАА-ны удирдлага зохион байгуулалт

- Тендер шалгаруулалтын техникийн асуудлууд

- Бараа, ажил, үйлчилгээний гэрээний нөхцлүүд

Аргазүй, Зөвлөгөө

- Тендерийн бичиг баримт боловсруулах

- Тендерийн үнэлгээ хийх

- Тендер шалгаруулалт зохион байгуулах

- Гэрээний удирдлага хяналт

Тендерт оролцогч нарт

Сургалт

- Тендерийн бичиг баримтыг зөв унших

- Шаардлагад нийцсэн тендер бэлтгэх

- Хяналт тавих, гомдол гаргах

- Тендерийн үнэлгээ

Аргазүй, Зөвлөгөө

- Тендер шалгаруулалт оролцох зөвлөмж

- Тендер, түүний иж бүрдлийг боловсруулах

- Түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн гэрээний төсөл боловсруулах

Бусад

Сургалт

- Төслийн менежмент

- Манлайлал

- Олон улсын ХАА

- ХАА-ны асуудлаарх сонгодог жишээ

Арга зүй, Зөвлөгөө

- ХАА-ны арга зүйн зөвлөмж

- ХАА-ны судалгаа шинжилгээ

- Журам зааврын төсөл боловсруулах

- ХАА-ны мэдээлэл, зааварчилгаагаар хангах

Мөнгөний хамгийн зөв үнэ цэнийн  шийдлийг олоход тань бид тусалъя.
 
Манай хаяг:   Монгол улс, Улаанбаатар хот,

                        Сүхбаатар  дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 14-р байр, 4 тоот

                      

Утас/Факс:    976-11-311820, /99090551/ 91010577

И-мэйл:        tendering@pdc.mn, tender@pdc.mn

Цахим хуудас: www.pdc.mn, www.e-procurement.mn  

 

"ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ" ТББ-ЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Үйл ажиллагааны тухай товч мэдээлэл:

Улсын секторт хийгдэж буй худалдан авах ажиллагааг илүү үр ашигтай, ил тод болгох, түүнд оролцогч засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол улсад олон улсын жишигт нийцсэн худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж нийгэмд үйлчлэх зорилгоор байгуулагдсан тус байгууллага 2004 оны зун хийсэн анхны хурлаараа дүрмээ батлан байгуулагдаж гэрчилгээ авснаас хойш таван жил гаруй хугацаа өнгөрч байна.

Тус хугацаанд бидний үндсэн үйл ажиллагаа богино хугацааны сургалт, аргазүйн зөвлөгөө өгөхөд төвлөрч энэ талаар ихээхэн туршлага, нэр хүнд хуримтлуулж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хариуцсан 2000 гаруй байгууллагын 7000 гаруй ажилтан албан хаагчдыг сургалтанд хамруулж, 21 аймаг, 30 байгууллагын 59 сургагч багшийг бэлтгэсэн байна. 

Түүнчлэн Азийн Хөгжлийн Банк, Сангийн яамтай хамтран "Монгол улсад зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь" сэдэвт 2 өдрийн сургалт семинарыг 2005, 2009 онуудад тус тус амжилттай зохион байгууллаа.

Байгууллагыг орон тооны хувьд чадвартай ажилтнуудаар бэхжүүлэхийг зорьж, үйл  ажиллагаагаа өргөжүүлэн  өндөр мэргэжлийн экспертүүд, бие даасан зөвлөхүүдийг урьж  хамтран ажиллаж ирлээ.

Засгийн газар төрийн зарим ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого барьж байгаа боловч энэ нь төсвийн хуваарилалттай холбоотойгоор бодитой хэрэгжиж байгаа тохиолдол цөөн байгаа тул бид засгийн газрын худалдан авах ажиллагааны сургалт сурталчилгааны ажлыг өөрсдийн хүчээр тасралтгүй зохион байгуулсаар байгаа ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар худалдан авах ажиллагааны бодлого, арга зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан засгийн газрын байгууллага буюу Сангийн яамтай хамтран ажиллах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь бидний хувьд цаашдын хамтын ажиллагааны томоохон эхлэл болсон гэж үзэж байна. Мөн Азийн хөгжлийн банк, Сангийн яамны хамтарсан сургалтанд хамрагдаж худалдан авах ажиллагааны сургагч багшийн гэрчилгээ авсан 30 гаруй багш нарын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж энэ салбарт үр бүтээлтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, манай төвийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд татан оролцуулах үүднээс "Худалдан авах ажиллагааны сургагч багш нарын клуб" байгуулан түүний үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Түүнчлэн төвийн үндсэн үйл ажиллагаа болон энэ клубын үйл ажиллагааг сурталчлах, төвийн стандарт сургалтын зар мэдээг олон нийтэд хүргэх, сурталчлах зорилгоор байгууллагын анхны вэб хуудас /www.pdc.mn/-ыг бий болгож онлайнд холбон ажиллаж байна.

2009 оны байдлаар төвийн Удирдах зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй, харин ажлын аппаратад гүйцэтгэх захирлыг оролцуулаад үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээнд 3 үндсэн ажилтан, 10 гаруй гэрээт багш нар ажиллаж байна.

Төвийн үйл ажиллагаа нь худалдан авах ажиллагааны чиглэлээр явуулах богино хугацааны стандарт болон захиалгат сургалтууд, захиалагч ба тендерт оролцогч нарт мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөхөд голлон чиглэгддэг.

Бид ашгийн төлөө байгууллагын адил сургалтын болоод зөвлөгөө өгөх тарифыг өндөр тогтоох боломжгүй учир үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажилтан нэмж ажиллуулахад зайлшгүй нэмэлт эх үүсвэр, тухайлбал олон улсын төсөл, олон нийтийн байгууллагыг дэмждэг бусад санаачлагад хамрагдах, хандив туслалцаа авах талаар анхааран ажиллаж байна.

  Өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулж Төрийн болон хувийн байгууллагууд, олон улсын зарим байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдийн үйл ажиллагааг таниулж чадсан нь бидний ажлын амжилтын тодорхой үр дүн юм.

2010 онд бид илүү өргөн цар хүрээтэй ажиллаж худалдан авах ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, тендер шалгаруулалтын техникийн асуудлаарх мэдлэг, мэргэжлийг түгээх, өөрийн вэб сайтыг сайжруулж  олон нийтэд хүртээмжтэй болгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж Улсын хэмжээнд бүх төрийн байгуууллагууд болон сонирхсон хувийн хэвшил, ТББ, бизнесийн байгууллагуудыг үйл ажллагаандаа хамруулах болно.

Манай төвөөс зохион байгуулж  буй мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээний чанар, зохион байгуулалт сайн, эрэлт хэрэгцээ өндөр байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.



Сургалтын хуваарь
Нэр Эхлэх огноо Эцсийн хугацаа Төрөл Хаяг
"ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ" ТББ нь АЗ сертификатны сургалт зохион байгуулж байна. 2014-11-19 09:00:00 2014-11-21 17:00:00 A3 СБД 8-р хороо 142и байрны 04 тоот, Утас: 311820, 88011862 Дэлгэрэнгүй