Тендер шалгаруулалтын нэр: r-Сайшанд аж үйлдвэрийн цогцолборын эрчим хүчний дэд станц барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
Тендерийн урилга
Шалгарсан оролцогч
Шалгараагүй оролцогчид
Захиалагч
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2013-09-11
         1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь r-Сайшанд аж үйлдвэрийн цогцолборын эрчим хүчний дэд станц барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг цахилгаанаар хангах цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах” ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбар хувийг болон дараах баримтуудыг хавсарган ирүүлнэ.Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар,
  • Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардагдах эрх бүхий байгууллагуудаас авсан дараах чиглэлийн тусгай зөвшөөрлийн хуулбар:

-          220 кВ хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

-          Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл  (10 кВ хүртэл )

  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага,мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар)
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт)

Гадаадын этгээд мэдүүлэг ирүүлэх  эрхтэй. 

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ

болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 9-р сарын 23 ний 09:00-11:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 9-р сарын 23 -ний дотор ирүүлнэ үү.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам,Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,Энхтайваны өргөн чөлөө -16”а”, Засгийн газрын IX байр, 403 тоот Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Утас: 262591 Цахим хуудас: Вэб: http://www.mofa.gov.mn