Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
Тендерийн урилга
Шалгарсан оролцогч
Шалгараагүй оролцогчид
Захиалагч
Зөвлөх үйлчилгээний талаарх зарлал 
 
        1.  Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл Төслийг удирдах нэгж нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах , CDHS-01 -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
        2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ (ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ – МЭРГЭЖЛИЙН КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ) Улс: МОНГОЛ УЛС Төслийн нэр: УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ Зээлийн дугаар: ОУХА 5039-MN Зөвлөх үйлчилгээний нэр: Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах Гэрээний дугаар: CDHS-01 Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлттэй зээл авсан ба зээлийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. ТЭЗҮБС-ны үндсэн зорилт нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг техник технологи, байгаль орчин, эдийн засаг, санхүүгийн хувьд сайжруулах боломжийг судлах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын сайжруулалт, чадавхижуулалтын хөтөлбөр боловсруулах ба ингэхдээ Монгол улсын хууль дүрэм, Дэлхийн банкны хамгаалалын бодлого журамд нийцүүлэн боловсруулна. Зөвлөхийн үйлчилгээнд дараахи ажлууд багтана. Үүнд: 1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээний бүтэц зохион байгуулалтад үнэлэлт дүгнэлт өгөх; 2. Улаанбаатар хотын дулааны сүлжээ хувьцаат компани болон хотын орон сууцны 21 конторын бүтэц зохион байгуулалт, менежментэд үнэлэлт дүгнэлт өгөх; 3. Санхүүгийн удирдлагад үнэлгээ хийх; 4. Дулааны ачаалалд дүн шинжилгээ хийх; 5. Дулааны шугам сүлжээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хамгийн бага зардлаар дулаанаар хангах хувилбарыг боловсруулах; 6. Дулааны үйлдвэрлэл; 7. Усны чанар, цэвэрлэгээ ба боловсруулалт; 8. Дулааны хуваарилалт (дамжуулах ба түгээх шугам хоолой); 9. Дэд станц, тоолуур; 10. Орон сууцны байшингуудын эрэлтэд суурилсан менежментийн аргачлал; 11. Төсөвт өртөг, хөрөнгө оруулалтын хөтөлбөр; 12. Эдийн засаг, санхүү, боломж бололцооны дүн шинжилгээ; 13. Байгаль орчны нөлөөлөл; 14. Байгаль орчин, аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг судлах; 15. Хэрэгжилтийн төлөвлөгөө ба зохицуулалт. Зөвлөхийн үйлчилгээ 7 сар үргэлжилнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг www.usip.mn хаягаас авна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс Төслийг удирдах нэгж нь эрх бүхий зөвлөх үйлчилгээний компаниудыг (“Зөвлөхүүд”) олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд уг үйлчилгээг үзүүлэх ур чадвар, ажлын туршлагатай гэдгээ илэрхийлсэн мэдээллээ ирүүлнэ. Анхан шатанд тавигдах шаардлага нь: 1. Төвлөрсөн дулаан хангамжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, дулаан үйлдвэрлэл, сүлжээ, дэд өртөө болон барилга угсралтын удирдлага зохицуулалтын чиглэлээр хамгийн багадаа 5 жилийн мэргэжлийн туршлагатай мөн дулаан хангамжийн системийг үйлдвэрлэлд суурилсан хандлагаас эрэлтэд суурилсан хандлага руу өөрчилж байсан туршлагатай байна. 2. Компаниудын техникийн болон удирдлагын ур чадвар; 3. Голлох мэргэжилтнүүдийн ур чадвар (гэрээт ажилтай холбогдолтой техник, мэргэжлийн туршлага, чадвартай байна). 4. Монголын нөхцөл байдлын талаар мэдлэг, туршлагатай байвал илүүтэй. Сонирхож буй зөвлөхүүд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам (2004 оны 5 дугаар сарын хэвлэл, 2011 оны 1 дүгээр сард шинэчлэн найруулсан)-ын 1.9-р заалт буюу ашиг сонирхолын зөрчлийн талаархи Дэлхийн банкнаас баримталдаг мэдээллийг анхаарна уу. Зөвлөхүүд ур чадварын үзүүлэлтээ нэмэгдүүлэх үүднээс түншлэл байгуулан эсвэл туслан гүйцэтгэгчидтэй хамтран оролцож болно. Зөвлөх компанийг уг журамд заасан зөвлөхийг шалгаруулах хосолмол аргаар сонгон шалгаруулна. Холбогдох мэдээллийг дор дурдсан хаягаар 8:00 - 1700 цагт (Улаанбаатарын цаг) авч болно. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр 2013 оны 2 дугаар сарын 4-ний Даваа гарагт дараахи хаягт (биеэр, шуудан, факс, э-шуудангаар) ирүүлнэ үү. болно.
 
        3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
        4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 01-р сарын 11-н өдөр -ний 8 - 17 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 02-р сарын 04 -ний дотор ирүүлнэ үү.
                            
 
Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, Азмон төв, 6-р давхар Улаанбаатар хотын Цэвэр агаар төсөл, Төслийг удирдах нэгжийн захирал Л. Бадамхорлоо Э-мейл: to_pmu@usip.mn Утас/Факс: 976-11-312194 Вэбсайт: www.usip.mn