Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс болон Хууль эрх зүйн газрыг нэгтгэн Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрыг шинээр байгуулсан байна. 

Газрын үндсэн зорилт: 

Санхүү, төсөв, дотоод аудит, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого стратеги, шийдвэр хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих. 

Газрын үйл ажиллагааны гол зорилт: 

1. Санхүүгийн салбарын хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журмын төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

2. Санхүүгийн хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

3. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх төрлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

4. Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийн үе шатуудад улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах, холбогдох этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах.

Газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Санхүү, төсөв, худалдан авах ажиллагааны салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого стратеги, шийдвэр хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх, бодлогын удирдамжаар хангах, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд улсын байцаагчаар дамжуулан хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Хууль эрхзүйн бодлогын хүрээнд: 

Санхүү, төсөв, татвар, гааль, нягтлан бодох бүртгэл болон худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, шийдвэрийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх дүрэм, журам, аргачлал, зааврын төсөл боловсруулах, яамны зохион байгуулалтын бусад нэгжүүдтэй энэхүү хүрээнд хамтран ажиллах, яамдаас боловсруулж ирүүлж буй аливаа шийдвэрийн төсөлд эрх зүйн зөвлөгөө, санал хүргүүлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх. 

Аливаа гэрээний төсөлд эрх зүйн дүгнэлт гаргах, эрх зүйн мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх, санхүүгийн хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, яамны удирдлага, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.  

Сайдын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны материалыг албажуулах, яамны хариуцсан асуудлын чиглэлээр гарсан эрх зүйн маргаан, гомдол, нэхэмжлэлд хариу бэлтгэх, яамыг төлөөлөн оролцох зэрэгт чиглэгдэнэ. 

Сангийн сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг сайжруулах замаар хэрэгжинэ.

 

Худалдан авах ажиллагааны бодлогын хүрээнд: 

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, хууль тогтоомжийн хүрээнд дүрэм, журмын төсөл боловсруулах. 

Худалдан авах ажиллагааны бодлогын удирдамжаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцогч төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах.

Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцогч төрийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнуудад мэргэшүүлэх, аргазүйн зөвлөгөө өгөх. 

Хууль тогтоомж, бодлого, шийдвэр, гэрээний хэрэгжилтэд худалдан авах ажиллагааны улсын байцаагчаар дамжуулан мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг судалж, хянан шийдвэрлэх, дүнг нэгтгэн тайлагнах. 

Худалдан авах ажиллагааны гадаад, дотоодын туршлага судалж нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 


   Bookmark and Share